“ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР”  АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Сүүлийн жилүүдэд Нийслэл хотод зам тээврийн осолд бага насны хүүхэд багачууд өртөх хандлага ихсэж байгаатай холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 10-ны өдрийг Замын цагдаагийн албанаас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон зарласны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, гарын авлага материалаар хангаж ажиллалаа. Өдөрлөгт нийслэлийн 9 дүүргийн 250 гаруй хүүхдийн төлөөлөл, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook