быстрый займ на карту
Үзсэн: 692

АХМАД ТАМИРЧИН Ч.БОЛДБААТАР ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ-Д ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭВ

Бүгд найрамдах Солонгос улсын Дэгү хотод зохиогдсон “Мастеруудын дэлхийн аварга – 2017” тэмцээнд амжилттай оролцож шагналт 4-р байрт шалгарсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ч.Болдбаатар дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат-д талархлаа илэрхийллээ. Ч.Болдбаатар нь 2015 оны Намжилмаагийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль, 2016 онд мөн хүрэл медаль, “Боломж 2016” марафон гүйлтийн тэмцээнд 1 дүгээр байрт шалгарч байжээ. “Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд тэрээр 8000 метрийн зайд 140 орны тамирчидтай өрсөлдөж 43:22 секундийн амжилт гаргажээ. Түүнийг ангилалын “Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцоход Чингэлтэй дүүргийн Засаг даргын зүгээс дэмжин ажилласанд ийнхүү талархаад цаашдын тэмцээн уралдаанд Чингэлтэй дүүргээ төлөөлж оролцохоо мэдэгдлээ.

Leave a Reply

  • Facebook