быстрый займ на карту
Үзсэн: 1107

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн 2017 оны 04 дүгээр сарын 12-нд болж, Засаг даргын Тамгын газрын  дарга А.Дамцагдорж удирдлаа. Зөвлөгөөний эхэнд 3 сарын 21-ний өдийн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын  хэрэгжилтийг тайлагналаа. Мөн цаг үеийн холбогдолтой хэд хэдэн мэдээлэл хийж, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үүрэг,  даалгавар өгөв. Хоггүй хот, утаагүй Улаанбаатар ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас зарлаж байгаа болзолт уралдаан болон цаг үеийн асуудлаар  үүрэг, даалгавар өгөв. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн өрхийн хөдөлмөр эрхлэлтийн суурь судалгааны мэдээлэл, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан дүүрэгт зохиогдох гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил, түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн талаар танилцуулга, Төрийн найман нэр төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлэх тухай  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Д.Байгалмаа, 2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын талаар  Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нар мэдээлэл хийлээ.

 

Leave a Reply

  • Facebook