быстрый займ на карту
Үзсэн: 813

“БИ ХЭН БЭ” УУЛЗАЛТ БОЛЛОО


Ахлах ангийн сурагч дүү нарт маань мэргэжлээ сонгохдоо сонирхол сэтгэл зүрхээ дагаарай гэж энэ удаагийн “Би хэн бэ” буюу ”Who am I”-ын зочин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Манлайбаатар зөвлөв. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хүүхдийн номын өргөөнөө зохион байгуулагдсан уулзалт чөлөөт ярилцлагад дүүргийн 5, 23, 24, 31 дүгээр сургуулийн ахлах дунд бага ангийн сурагчид оролцож, зочинтой халуун дулаан яриа өрнүүллээ. Зочин маань хүүхдүүдэд жүжигчний амьдрал, кино уран бүтээлийн хэрхэн бүтсэн түүх, өөрийн намтар уран бүтээлийн тухай, хүн мэргэжлээ хэрхэн сонгох талаар өөрийн бодлоо хуваалцаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, чөлөөт яриа өрнүүлсэн юм.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook