быстрый займ на карту
Үзсэн: 1104

“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЦГООЁ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон” олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг 04 дүгээр сарын 10-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Аяны хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” сэдэвт өртөөчилсэн сургалтыг Дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 10-11 дүгээр ангийн 1200 гаруй сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар цахим орчин дахь гадуурхалт, үе тэнгийн дарамт шахалт, эерэг хандлага, хүүхдийн хөгжил оролцоо, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллийг 10-11 дүгээр ангийн сурагчдад олголоо.

Leave a Reply

  • Facebook