быстрый займ на карту
Үзсэн: 865

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Хэсгийн ахлагчдын ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, дүүрэг, хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, зорилгоор зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд 3,14,16 дугаар хороодын иргэний танхимд бүсчлэн зохион байгууллаа.

Тус уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудлаар хэсгийн ахлагчдад мэдээлэл өглөө. Үүнд:

  • Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажилд 19 хорооны хэсгийн ахлагч нар маш идэвхтэй оролцсонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
  • “Нэг өрх Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн судалгааг дүүргийн хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 14-24-ний хооронд зохион байгуулах талаар
  • Хоггүй хот, утаагүй Улаанбаатар ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах талаар
  • Камержуулалтын аян болзолт уралдааны талаар танилцуулж хороодыг итэвхитэй оролцох талаар мэдээлж үүрэг даалгавар өглөө.

Уулзалтад Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир нийгмийн салбарт хэрэгжих 9 дэд хөтөлбөрийн танилцуулгын талаар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгийн мэргэжилтэн Л.Ариунзаяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас баримтлах бодлого чиглэлийн талаар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар батлан хамгаалах багц хуулийн талаар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн З.Ганбат “Хүн ам, ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын хүрээнд хийгдэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ замын хөдөлгөөний зорчилтын талаарх судалгааны маягтыг танилцуулав. Мөн Монгол Шведийн хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Оюунчимэг харилцааны соёл, ёс зүйн талаар сургалт зохион байгууллаа.

 


Leave a Reply

  • Facebook