быстрый займ на карту
Үзсэн: 1012

Хороодын нийгмийн ажилтнууд Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтан хорооны нийгмийн ажилтнуудаас санаачлан хэрэгжүүлж байгаа 25 бүтээлч ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн “Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын захирал, эрхлэгч, нийгмийн ажилтнуудтай уулзалт хийж, байгууллагын хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагаа, гадаад дотоодын хамтын ажиллагаа, хороодын хамтарсан багийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож, дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн байгууллагад хүүхэд шилжүүлэхэд анхаарах асуудал, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх боломж, нийгмийн ажлын үйлчилгээний талаар харилцан туршлага судаллаа.

Үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор тусгай цогцолборын 60 хүүхдийг “Icinema” кино театрт кино үзүүлж, “Залуучуудын төв”, “Түр хамгаалах байр”, Хүүхдийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тусгай цогцолборын удирдлагууд тус дүүргийн Нийгмийн ажилтнуудын санаачлан зохион байгуулсан ажлыг анхдагч нь байлаа хэмээн сайшааж, цаашид энэ санаачлагын дагуу бусад дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах болно гэдгийг онцлов.

Leave a Reply

  • Facebook