быстрый займ на карту
Үзсэн: 1028

 УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын  орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга  болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат холбогдох албаныхан өнөөдөр нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлөх хэд хэдэн  байршлуудтай танилцлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 341 иргэн аж ахуй нэгж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн зам талбай ашиглаж байгаа юм. Эдгээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд газар чөлөөлөх хугацаатай албан бичиг хүргүүлж зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр газар чөлөөлж гарц гаргах 3 байршилд газар байгаа юм. Нөхцөл байдлын талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.

Leave a Reply

  • Facebook