быстрый займ на карту
Үзсэн: 933

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН НОМЫН ӨДӨРТ ОРОЛЦОВ

“Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан, Гэр бүлийн радио 104.5 “Цэцгийн хатан” нэвтрүүлэг, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөтэй хамтран “Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” өдөрлөгийг 2017.04.15-д “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт  5 наснаас 5-р ангийн хүүхдүүдтэйгээ ээжүүд хүрэлцэн ирж, хүүхдээ номтой нөхөрлөхөд хэрхэн яаж нөлөөлөх талаар харилцан туршлага солилцож, зөвлөгөө мэдээлэл солилцлоо. Энэ үеэр урлаг соёлын олон арга хэмжээнд эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ хамт оролцлоо.
Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө, хүүхдийн зохиолчдын төлөөллүүд хүрэлцэн ирж, хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй уулзаж, үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook