быстрый займ на карту
Үзсэн: 651

“ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ” БОЛНО

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимд “Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байгаа тул 1-19 дүгээр хороодын иргэдийг өргөнөөр хамруулна уу.

Өдөрлөгт: Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцож Эрүү, Иргэн, Захиргааны чиглэлээр хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.

Жич: Гэр бүлийн эрх зүй, газрын эрх зүй, нийгмийн даатгал, татвар, гэрээний эрх зүй,  халамж үйлчилгээний чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй иргэд өргөнөөр хамрагдана уу.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

Хууль,эрх зүйн тасаг.

Холбоо барих утас: 88008580 Л.Ариунзаяа.

Leave a Reply

  • Facebook