ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яамны сайдын баталсан журмын дагуу Чингэлтэй дүүргийн Цэргийн штабт шалган туслах ажиллагаа явагдаж байна.

Цэргийн штабаас сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа танилцуулж, ажлын хэсгийн асуултад хариулт өглөө. Мөн ажлын хэсгийнхэн дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбаттай Батлан хамгаалах төрийн үйлчилгээний талаар харилцан санал солилцлоо. Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж оролцсон.

Тайланг танилцуулах үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Leave a Reply

  • Facebook