“УРТ ЦАГААН”-НЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН АВТО ЗОГСООЛЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар хотын ачаалал ихтэй замын нэг болох автомашины түгжрэл их үүсдэг Жуулчны гудамж буюу “Урт цагаан”-ны үйлчилгээний төвийн өмнөх 3158м/кв талбайн авто зогсоолыг шинэчлэх ажил хийгдэж эхлээд байна. Нийт 130-н авто машин зогсох хүчин чадалтай даацын эко хавтан, явган замын хавтан бүхий 4 ширхэг орц гарцтай авто зогсоолыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook