“ГЭР БҮЛИЙН ҮНЭ, ЦЭНЭ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтан 1 дүгээр хорооноос 25 залуу гэр бүлийг урьж “Гэр бүлийн үнэ, цэнэ” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь гэр бүлийн харилцааг эрхэмлэн хүндэлдэг, бат бэх, эерэг зөв нөлөөлөлтэй, нэр хүндтэй, халуун дулаан, бусдад үлгэр дуурайлал болж яваа залуу гэр бүлүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх юм.
“Гэр бүлийн үнэ, цэнэ” өдөрлөгт дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, хорооны Засаг дарга Н.Сайнболд, ИНХ-ын дарга Ч.Өнөрсайхан, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч Г.Хулан нар мэндчилгээ дэвшүүлж, “Мянган хүүхэд – Мянган бэлэг” ТББ-ын тэргүүн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах дэд тэргүүн, магистр гэр бүл судлаач Т.Диймаа “ГЭР БҮЛИЙН ҮНЭ, ЦЭНЭ” сэдэвт сургалтыг удирдан явуулж, Соёлын тэргүүний ажилтан дуучин Х.Батмэнд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн өдөрлөгийн үеэр зарим залуу гэр бүлийг  батлан гэрлэлтийн баталгааг гардуулж, эхнэр нөхрийн андгайг дурсамж хэлбэрээр хэвлүүлэн бэлэглэлээ.


 

Leave a Reply

  • Facebook