ЕБС-ИЙН 10 БАГШ ОЛОН УЛСАД БАГШЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн 23-р сургуулийн захиргаа TOKmaster сургалтын төвтэй хамтран  өөрийн сургуулийн англи хэлний 10 багшийг  хоёр сарын сургалтанд хамруулж хоёрдагч англи хэлтэй улс оронд багшлах эрх олгож дипломыг өчигдөр гардууллаа.

Тус сургуулийн багш нар болох  Б.Лосолмаа, Ш.Цэнтуяа, Б.Алтанцэцэг,  Ц.Туул, Г.Оюунчимэг, Б.Тунгалаг, Б.Амарзаяа, Д.Мядагмаа, С. Алдармаа Д.Тэрбиш нар олон улсад англи хэл заах эрхтэй болсон юм.

Энэ талаар нийслэлийн 23-р сургуулийн захирал Р.Ганболд “Онлайн сургалтыг танхимын сургалттай хослуулсан сургалт гэдгээрээ онцлог. Мөн манайд урьд нь ЕБС-ийн багш нарт гадаад улс оронд багшлах эрх олгох сургалтыг зохион байгуулж байгаагүй.

Дэлхийн хэмжээний хүүхдийг төрүүлэхийн тулд багш нарыг сайн бэлдэх ёстой. Ийм учраас таван жилээс дээш ажилласан багш нарын төлбөрийг 100 хувь хөнгөлсөн.

Таваас доош жил ажилласан багш нарыг 50 хувь  сургалтын төлбөрөөс чөлөөлж суралцуулсан” гэв.

23-р сургуулийн англи хэлний багш С.Алдармаа

“Олон улсад багшлах зэрэг авсандаа баяртай байна. Маш үр өгөөжтэй сургалт боллоо.

Би боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль учраас багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх тал дээр сургуулийн зүгээс анхаарал сайн тавьдаг.

Багшлах санал ирж байгаа. Гэхдээ бид сургуультайгаа гэрээ хийсэн учраас сургуульдаа үлдэж ажиллана.

Урт хугацаагаар биш гэрээгээр хэсэг хугацаанд багш нар гадаадад очиж багшлахаар болсон” гэлээ.

www.ikon.mn

 

Leave a Reply

  • Facebook