ЖИЖИГ ДУНД, ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт 2017 оны 05 дугаар сарын 15-нд шинээр нээлтээ хийх Олон улсын худалдааны төвд жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж “Кида” компанийн захирал Алтан-нарс, “Хулангийн жим” компанийн захирал Ариунжаргал нар дүүргийн засаг даргатай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр жижиг дунд бизнес эрхлэгч нарт олгож буй боломж, гааль болон татварын хөнгөлөлт, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэгчдийн гар дээр хүргэх боломжийн талаар ярилцаж цаашид хамтран ажиллах гарцыг нээх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар ярилцлаа.


 

Leave a Reply

  • Facebook