быстрый займ на карту
Үзсэн: 1307

“ОЮУНЛАГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” МАТЕМАТИКИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөр, “Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд төлөвшүүлэх” орон нутгийнхаа зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Оюунлаг Чингэлтэйчүүд” математикийн аян, цуврал олимпиадыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд дүүргийн бага ангийн багш нэг бүр, дунд ангийн буюу 6-9 дүгээр ангийн хүүхэд нэг бүр 4 сарын хугацаанд 200 бодлогын сан бүхий даалгаврыг (сар бүр 50 бодлого) хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар 3 түвшний 150 бодлогыг багш, сурагчид маань бодож, гүйцэтгэл, түвшнээ тогтоолгоод байна.

Ингэснээр бага ангийн багш нарын заах арга зүйд бодит дэмжлэг үзүүлж, багш нарт зориулсан хүндэвтэр, хүнд бодлогыг бодох аргачлалын сургалтыг Олонлог төв сургуулийн багш нартай хамтран зохион байгуулсан. Мөн хүүхэд багачуудын математик сэтгэлгээ хөгжиж, 3 цуврал олимпиадын дүнгээр бүх сургууль ахисан түвшинд үнэлэгдсэн байна.

Сургууль бүр дотооддоо математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарынхаа заах арга зүйг дээшлүүлэх, чадваржуулах чиглэлээр олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал:

37 дугаар сургууль: “Оюунлаг Чингэлтэйчүүд” аяны хүрээнд төлөвлөлт хийн ажиллаж байгаа бөгөөд долоо хоног бүрийн 5 дахь өдөр хүндэвтэр бодлого бодох “Хамтын ажиллагаа”-ны цаг гарган ажиллаж хэвшээд байна. Мөн долоо хоног бүрийн 1 дэх өдөр сургалтын менежер, заах аргын секцийн ахлагч нар бодлого бодох аргачлын зөвлөгөөг өгч байна. 5 дугаар сарын эхний 7 хоногт АМЖИЛТ УРАМШУУЛАХ ШАЛГАЛТ зохион байгуулагдана.

23 дугаар сургууль:  Бага ангийн бүх багш нар бодлогын дэвтэртэй болсон бөгөөд “7 бодлого ба миний чадвар” уриан дор өдөр бүр 7 бодлогоноос сугалан бодож, арга туршлагаа хуваалцаж байна.

117 дугаар сургууль: Долоо хоног бүрийн лхагва гарагт“Хүндэвтэр бодлого бодох арга зүй”сургалтыг зохион байгуулж, харилцан туршлагаа хуваалцаж байна. 

 

Leave a Reply

  • Facebook