быстрый займ на карту
Үзсэн: 1231

НОХОЙ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хэмжээнд нохой бүртгэлжүүлэх, гэрчилгээ олгож пайзжуулах, нохойг эрүүл мэндийн үзлэгт оруулж галзуу өвчний вакцин хийх, үржлийг зогсоох зэрэг ажил Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооноос эхэллээ. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Нийслэлийн мал эмнэлгийн халдварт өвчин хариуцсан их эмч н.Гантөмөр, дүүргийн мал эмнэлгийн газрын дарга н.Баасанхүү, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас н.Энх-Амгалан, дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр болон, нохой устгалын “Мөнхбуян Оргил” ХХК-ны ажилчид болон 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат ЗДАА-ны албан хаагчид оролцлоо. 2017 оны 04 сарын 20-22-ны хооронд 6 баг 44 ажилтан 18 дугаар хорооны нохойтой айлуудаар очиж дээрх ажлыг үнэ төлбөргүй хийх тул иргэд идэвхтэй оролцоно уу.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook