быстрый займ на карту
Үзсэн: 1113

СУРАГЧ ХҮҮХДҮҮД ЗОХИОЛЧ А.ПҮРЭВМААТАЙ УУЛЗЛАА

“Сахиусан тэнгэрүүд”, “Цэцгэн титэм”, “Манго жимстэй цай” номоороо өсвөр насныхан болоод насанд хүрэгчдийн танил болсон зохиолч А.Пүрэвмаа Чингэлтэй дүүргийн сурагчидтай Хүүхдийн номын өргөөнд уулзлаа. Тус дүүргийн ЕБС-ийн 30 орчим хүүхэд оролцсон энэхүү уулзалт 2017 оны 04 дүгээр сарын 20-нд болсон юм. Уулзалтаар өсвөр насны хүүхдүүд ямар төрлийн ном уншвал зохимжтой, ер нь анхлан ном уншихдаа ямар номоос эхлүүлбэл үр дүнтэй талаар өөрийн туршлагаас хуваалцсанаас гадна өөрийнхөө зохиол бүтээлийн үзэл санаа, гол баатрын намтар, хэрхэн бичигдсэн зэргийг ярьж, харилцан ярилцлаа.

Leave a Reply

  • Facebook