быстрый займ на карту
Үзсэн: 860

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимд “Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Л.Баярт, н.Жаргал, Т.Ариунжаргал нар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бадамханд, Чингэлтэй дүүргийн Хууль эрх зүйн тасгийн дарга Э.Онон, мэргэжилтэн Г.Энхбаяр, Л.Ариунзаяа, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд оролцож Эрүү, Иргэн, Захиргааны чиглэлээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр УИХ-ын 2016 оны намрын чуулганаар баталсан хуулиудын талаарх танилцуулга, гарын авлага, холбогдох тараах материалыг иргэдэд өгч, ЧД-ийн нийт 19 хорооны 158 иргэнд биечлэн хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө.

Иргэд зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байгаа, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа, гэр бүл салалтын улмаас хүүхдээ эрх зөрчигдөж байгаа, мөн өөрийн асрамжид авах талаар хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олж авлаа.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ТАСАГ

    

Leave a Reply

  • Facebook