быстрый займ на карту
Үзсэн: 906

КАМЕРЖУУЛАЛТ АЯНЫ ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, хамтран хэрэгжүүлж буй Камержуулалт болзолт уралдааныг 20174 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 06 сарын 01-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд зарласан билээ.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс хороодын Засаг дарга нар, хурлын дарга, СӨХ-ын захирлуудтай уулзалтыг зохион байгуулж аяны хүрээнд зохиогдох ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөлдлөө.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, Цагдаагийн 1,2-р хэлтсийн дарга нар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд болон хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар, СӨХ-ийн захирлууд оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook