быстрый займ на карту
Үзсэн: 1135

УРТ ЦАГААНЫ АВТО ЗОГСООЛЫН ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн урсгал засварын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр эхлүүлээд байна.

Авто зогсоолын шинэчлэлтийн ажлын явцыг ажил хариуцсан албаны хүмүүс Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарт танилцууллаа.

Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүйн улмаас түгжрэл үүсдэг байна. Урт цагааны урд талын талбайг авто зогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур авто зам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөр худалдааны төвийн  замтай холбосон 2 урсгал бүхий авто замтай болохоор төлөвлөж байгаа юм.




 

 

Leave a Reply

  • Facebook