быстрый займ на карту
Үзсэн: 913

БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Олон улсын сувилагчдын өдрийг угтан зохион байгуулж буй “Сувилагчийн нэг өдөр” үйл ажиллагаа үргэлжилж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр багш шавийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. “Эх хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор “Сувилагчийн нэг өдөр” хэмээх өдөрлөгийг 3 үе шаттайгаар зохиож байгаа юм. Тухайлбал сувилагчийн нэг өдрийн ажлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, ахмад, дунд, залуу үеийн багш шавийн уулзалт, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зэргийг зохион байгуулж байна. Өнөөдрийн багш шавийн уулзалт хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ц.Лхагва, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөл оролцлоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook