быстрый займ на карту
Үзсэн: 822

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВИЙН БАГШ МУСТА Д.БАЙГАЛМААГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Соёлын төвийн багш МУСТА Д.Байгалмаа “Найрын дуутай нутаг” уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.

Д.Байгалмаа нь 1991 онд СУИС-ыг төгсөж өдгөө урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа юм. 2014 оноос Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дуулаач, төгөлдөр хуурын багшаар одоог хүртэл ажиллаж байна.

Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

– 1999 онд БНСУ-д болсон “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмаас мөнгөн цом

– 1999 онд БСШУЯ-ны жуух бичиг

– 2000 онд БНХАУ-ын Пинлай хотод болсон Ардын урлагийн наадмын “Алтан тагтаа” цом

– 2005-2006 онд БНСУ-ын Намяанжу хотод ажиллаж Монголын ардын урлагийг Солонгос улсад сурталчлах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн

– 2004 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг

– 25- р суваг телевизээс зохион байгуулсан 20-р зууны шилдэг 25 дууны уралдаанд оролцож Ардын жүжигчин Д.Лувсаншаравын хөгжим, Б.Явуухулангийн шүлэг “Би чамд хайртай” дуугаар гранпри шагнал хүртсэн.

Д.Байгалмаа нь 2004 онд “Саравчилж санадаг нутаг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж байсан бол 2007 онд “Цэлгэрхэн говь минь” уран бүтээлийн тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьжээ.

“Найрын дуутай нутаг” тоглолт түүний бие даасан гурав дахь уран бүтээлийн тоглолт юм. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Байгалмаагийн “Найрын дуутай нутаг” уран бүтээлийн тоглолт 2017 оны 04-дүгээр сарын 29-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд 18:00 цагаас болно.


Leave a Reply

  • Facebook