быстрый займ на карту
Үзсэн: 833

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТАН СПОРТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдрийг угтан Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд нийгмийн хамгааллын ажилтнуудын дунд спорт тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээн Волейбол, Хөгжөөнт буухиа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд хороодын нийгмийн ажилтан, Боловсролын нийгмийн ажилтан, Халамжийн хороо хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 5 баг өрсөлдөн хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Гар бөмбөгийн тэмцээний төрөлд тэргүүн байранд Халамжийн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн баг, удаах байруудыг Боловсролын Нийгмийн  ажилтны баг, Эрүүл мэндийн Нийгмийн ажилтны баг тамирчид эзэлсэн бол хөгжөөнт буухиа төрөлд хороодын Нийгмийн ажилтнуудын баг тэргүүн байранд шалгарсан байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook