быстрый займ на карту
Үзсэн: 1188

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ” ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг 2017 оны 4 дүгээр сарын 03-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр Төрийн болон Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү аяны зорилго оршиж байна. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Цахим орчин дахь хүүхдийн эрх” илтгэлийн тэмцээнийг Хүүхдийн Номын өргөөнд зохион байгууллаа. Мэтгэлцээний тэмцээнд Ерөнхий боловсролын 10  сургуулийн 35 сурагч оролцсоноос Тэргүүн байрт 50 дугаар сургуулийн сурагч н.Эрхэс “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг миний оролцоо”, 2 дугаар байрт 117 дугаар сургуулийн сурагч н.Анужин  “ Үе тэнгийнхний дарамт”, 3 дугаар байрт  37 дугаар сургуулийн сурагч н.Шинэзаяа “Цахим орчин дахь гадуурхал”, Тусгай байрыг 72 дугаар сургуулийн сурагч н.Соёлмаа “Хүүхдийг зодож шийтгэхгүй эрүүл нийгэм” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

 


 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook