быстрый займ на карту
Үзсэн: 1328

ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Энэ сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хороодын Иргэдийн Нийтийн Хуралд дэмжлэг үзүүлэх журмыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүрэг орон нутагт хийгдсэн томоохон ажлууд, 2016-2020 онд хэрэгжих хөтөлбөр, 25 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Түүнчлэн Иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгчдийн чиг үүрэг, ажиллах арга сэдвээр  Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав, Нутгийн удирдлага, Иргэний оролцоо сэдвээр Монголын нутгийн удирдлагын холбооны багш П.Янжинлхам нар тус тус лекц уншлаа.

 

 

Leave a Reply

  • Facebook