быстрый займ на карту
Үзсэн: 845

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА.

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клубтэй хамтран ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилж, нээлттэй ажлын байрыг танилцуулж ажиллалаа.

Өдөрлөгт дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 35 ажил олгогчийн 128 ажлын байрны захиалгыг иргэдэд  танилцуулж, нийт 125 иргэнийг ажил хайгчаар бүртгэн, 400 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн ба “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг сурталчлан 600 гаруй зурагт хуудас, сэтгүүл, гарын авлагыг иргэдэд тараалаа.


Leave a Reply

  • Facebook