быстрый займ на карту
Үзсэн: 976

“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АЯНЫ ХҮРЭЭНД “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг 2017 оны 4 дүгээр сарын 03-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Батлагдсан удирдамжийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны  өдөр “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА”  Чингэлтэй дүүргийн хүүхдийн V дугаар чуулган 24 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Чуулганд Ерөнхий боловсролын 12 сургуулийн 150 гаруй сурагчид оролцож Сургууль тус бүр дээр сайн туршлагын 7 хоногийн компанит ажил өрнүүлсэн тайланг хэлэлцэж, “Хонх цохиж, хаалга тогшъё”, “Ааваа ээжээ намайг сонсооч”,”Би үүнийг хийж чадна”, “Цахим орчин”, “Үе тангийн дарамт” гэсэн 5 сэдвийн хүрээнд мини хэлэлцүүлэг өрнүүлж Чуулганаас гарсан Зөвлөмжийг 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн “Хүүхдийн эрхийг дээдэлж гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” нэгдсэн өдөрлөг дээр Нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад гардуулж өгөхөөр боллоо.

Уг арга хэмжээнд дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, ЕБС-ийн захирлууд, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага, Сургуулийн Нийгмийн ажилтнуудын нэгдсэн нийгэмлэг ТББ, дүүргийн ЕБС-ийн 150 гаруй хүүхэд багачууд оролцож Хүчирхийллийн эсрэг  үзэл бодлоо илэрхийллээ.


 

 

Leave a Reply

  • Facebook