“НИЙСЛЭЛ ХОТЫН ТҮҮХ, СОЁЛ”-ООР ХИЧЭЭЛ ЗААЛАА

1

“Нийслэлийн 374 жилийн ой”-н өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёл” сэдвээр Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр хичээл заалаа.

Энэхүү хичээлээр нийслэл, хотын үүсэл хөгжил түүх, нүүдийн соёл иргэшлээс хотын соёлд хэрхэн суралцах, нийслэл хотынхоо хөгжилд хүүхэд залуучуудын оролцоо ямар үүрэгтэй байх талаар харилцан ярилцаж, хотын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх 37 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад дээрх сэдвээр хичээл заасан бөгөөд хотоо цэвэр цэмцгэр, өнгөлөг тохилог болгоход юу хийх, бусдад хэрхэн үлгэр дууриал болох талаар эссэ бичих даалгаварыг өгсөн юм.

Хамгийн сайн бичигдсэн эссэг шалгаруулан урамшуулж, дүүргийн фэйсбүүк хуудсанд байршуулан олон нийтэд хүргэхээр боллоо.

Leave a Reply

  • Facebook