ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2017 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд хорооны хэсгийн ахлагчдын 3 өдрийн сургалтыг явуулж байна. Хэсгийн ахлагчдын сургалтыг 1-6 дугаар хороог 3 дугаар хорооны иргэний танхимд, 7-9 дүгээр хороог  8 дугаар хорооны иргэний танхимд, 10, 12, 19 дүгээр хороог 10 дугаар хорооны иргэний танхимд тус тус бүсчлэн  зохион байгуулна.

Тус сургалт нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд хороодын хэсгийн ахлагчдыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлэхэд сургалтын гол зорилго оршиж байгаа юм.


 

 

Leave a Reply

  • Facebook