ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн 19 хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.

Шуурхайгаар өмнөх хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Ахлах мэргэжилтэн П.Амартүвшин танилцуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд:

  1. Дүүргийн ИТХ-аас баталсан 9 дэд хөтөлбөрийн танилцуулга
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сангаас зохион байгуулж байгаа хэсгийн ахлагчдын сургалт,
  3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 05 дугаар сарын 02-нд зохион байгуулах хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагчдын зөвлөгөөн,
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил,
  5. ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын төлөөлөгчид хүрэлцэн ирэх талаар,
  6. Монгол Улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс хийж байгаа ажлын талаар,
  7. Нийслэлээс зохион байгуулж байгаа Шилдэг хорооны болзолт уралдаан,
  8. Хороодод нэн тулгамдаж байгаа газрын маргааны асуудлын талаар дүүргийн Газрын алба ажиллах болсон талаар,
  9. Гурамжны баяр, Хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх,
  10. Цэргийн татлагын ажил зохион байгуулах,
  11. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт,
  12. Дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл болон бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг бэлтгэл ажлыг хангах талаар хороодын Засаг дарга нарт мэдээлэл өглөө.

 

Leave a Reply

  • Facebook