“ХАМГААЛАЛ ДАХЬ ХҮҮХДИЙН ОРОЛЦОО” ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяны хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “ХАМГААЛАЛ ДАХЬ ХҮҮХДИЙН ОРОЛЦОО” парламентийн мэтгэлцээнийг зохион байгууллаа.

Мэтгэлцээний зорилго нь Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр Төрийн болон Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдүүдийн үзэл бодлыг сонсоход оршиж байна.

Мэтгэлцээний тэмцээнд Ерөнхий боловсролын 10 сургуулийн 8-12 дугаар ангийн 28 багийн 86 сурагч хүүхдүүд оролцлоо. Тэргүүн  байрыг  117-р сургуулийн баг, 2-р байрыг 17-р сургуулийн баг, 3 дугаар байрыг 5 дугаар сургуулийн баг тус тус эзэлсэн байна.

Мэтгэлцээний тэмцээнийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Насанбат, Х.Алтаншагай, Д.Ядамжав, Д.Мөнхчулуун нар шүүж явууллаа.

Leave a Reply

  • Facebook