быстрый займ на карту
Үзсэн: 738

ДҮҮРГИЙН АХМАД АЖИЛЧДАД 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙН ДЭЭЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул нар ахмад үеийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч ойн 25 жилийн медалийн дээжээс гардуулан өглөө. Монгол улсын шинэ үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлын 1992 оны 8-р сарын 18-ны 18-р тогтоолоор Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг 2 дүүрэг болгож Нийслэлийн Чингэлтэй дүүрэг байгуулагдаж байсан түүхтэй. Энэхүү түүхийг босголцож дүүргийн тулгын чулууг тавилцаж явсан ахмад үеийн төлөөллийг хүндэтгэн хүлээн авсанд ахмад ажилчид туйлын баяртай байгаагаа илэрхийллээ.


Leave a Reply

  • Facebook