быстрый займ на карту
Үзсэн: 715

“ХАПСАГАЙ БӨХ”-ИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛНО

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бүгд найрамдах Саха улсын Хангаллаский улус хамтран “Хапсагай бөх”-ийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр Иванов Олег Иннокентьевич, Аммасов Владимир Кимович, Захаров Антон Григорьевич тэргүүтэй албаны хүмүүс, шүүгч, багш, дасгалжуулагчид тамирчдын төлөөллийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон холбогдох хэлтэс албадын дарга нар хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын дүүргүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн спорт, соёл урлаг болон бусад чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийллээ.

“Хапсагай бөх”-ийн нөхөрсөг тэмцээн 4 дүгээр сарын 29-ны бямба гаригт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах MJ спорт цогцолборт болно.


Leave a Reply

  • Facebook