быстрый займ на карту
Үзсэн: 1009

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

 

Дүүргийн 11, 12-р хороодын нутаг дэвсгэр “Хүчит шонхор” зах Самбалхүндэвийн эргэмжийн газрын дундах хэсэгт авто замын түгжрэл, орчны тоосжилтыг бууруулах, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд дүүргийн урсгал төсвөөр 0,42 км авто замын ажил 04 дүгээр сарын 24-нд эхэлсэн.

Уг зам засварын ажилтай холбогдуулан газар чөлөөлөх тухай асуудлаар дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналт, газрын алба, 11, 12 дугаар хороодын ажлын алба, замын цагдаагийн тасаг болон бусад албаны хүмүүс хуралдлаа. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 6 айлын хашааг татах, 2 байршилд газар олголтыг хүчингүй болгохоор хэлэлцлээ.

 

Leave a Reply

  • Facebook