быстрый займ на карту
Үзсэн: 935

ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн 19 хороодын Ажлын албаны дарга нарын шуурхай зөвлөгөөн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.

Шуурхайгаар өмнөх хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Ахлах мэргэжилтэн П.Амартүвшин танилцуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд:

  1. Дүүргийн ИТХ-аас баталсан 9 дэд хөтөлбөрийн танилцуулга
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сангаас зохион байгуулж байгаа хэсгийн ахлагчдын сургалт,
  3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 05 дугаар сарын 02-нд зохион байгуулах хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагчдын зөвлөгөөн,
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил,
  5. ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн талаар,
  6. Монгол Улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс хийж байгаа ажлын талаар,
  7. Нийслэлээс зохион байгуулж байгаа Шилдэг хорооны болзолт уралдаан,
  8. Хороодод нэн тулгамдаж байгаа газрын маргааны асуудлын талаар дүүргийн Газрын алба ажиллах болсон талаар,
  9. Гурамжны баяр, Хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх,
  10. Цэргийн татлагын ажил зохион байгуулах,
  11. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт,
  12. Дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл болон бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

 

Шуурхайн төгсгөлд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албанаас хороодын Ажлын албаны дарга нарт цахим хуудасны ашиглалт, мэдээлэл оруулах талаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хорооны цахим хуудасны танилцуулга болон үйл ажиллагааг тайлбарлаж хэрхэн цаашид хөгжүүлэн авч явах талаар мэдээлэл хийв. Сургалтын дараа Ажлын албаны дарга нар цахим хуудастай холбоотой саналаа хэлж цахим хуудсанд мэдээлэл оруулах дадлагыг хийв.

Хороо бүр цахим хуудастай болсноор иргэдэд мэдээллийг илүү ил тод, хурдан шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook