Нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэдэд хяналт шалгалт хийж үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг даргын Ажлын алба хамтран Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төв, Жуулчны гудамж Урт цагааны орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэдэд хяналт шалгалт хийж үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдэл хүргүүллээ. Заасан хугацаанд үйл ажиллагааг зогсоогоогүй тохиолдолд улсын байцаагчийн эрхийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авахыг иргэдэд анхаарууллаа.

Leave a Reply

  • Facebook