5 СУРГУУЛИЙН УРД ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА

Австралид сургууль төгсөгчдийн холбооноос “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд  Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн орчимд “Сургууль хүрэх аюулгүй зам” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгчид уулзаж санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Аюурсайханы бие төлөөлөгч н.Даваадорж, А.Нургул, М.Эрдэнэчимэг, Т.Энхтунгалаг, Ж.Мөнхцэцэг, С.Өсөхбаяр болон 3 дугаар хорооны Засаг дарга, 5 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн зөвлөлийн тэргүүн С.Туяа нар оролцлоо. Төслийн хүрээнд сургуулийн өмнөх авто замд гэрлэн дохио байрлуулах, хурд хэмжигч, сааруулагчийг нэмэгдүүлэх, ургамалан хашлага буюу ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарих талаар ярилцлаа.

 

Leave a Reply

  • Facebook