быстрый займ на карту
Үзсэн: 984

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “БЯЦХАН ШАТАРЧИН” ТЭМЦЭЭН БОЛЛОО

2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтаж 5 дугаар цэцэрлэгийн хамт олон Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, “Төгс нүүдэл” шатрын клубтэй хамтран дүүргийнхээ цэцэрлэгүүдийн бяцхан хүүхэд багачуудын дунд “Бяцхан шатарчин” тэмцээнийг зохион байгууллаа.

Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, шатарчид торних хөрс суурийг бий болгох, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, бага насны хүүхдийн авьяасыг нээн, хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус тэмцээнд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 5, 33, 37, 39, 74, 103, 108, 173, 174, 224-р цэцэрлэгүүдийн 75 хүүхэд амжилттай оролцож, оюун ухаанаа уралдууллаа.

Тэмцээн 5 настай охид ба хөвгүүд, 6 настай охид ба хөвгүүд гэсэн 2 ангиллаар явагдаж дүнгээ гаргаж аваргуудаа тодруулжээ.

 

Leave a Reply

  • Facebook