быстрый займ на карту
Үзсэн: 542

НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДӨЛ” ТЭМЦЭЭНЭЭС 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Нийслэлийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” тоглолтын тэмцээнд 24 дүгээр сургуулийн баг тамирчид амжилттай оролцож 3 байр эзэлж, “Хүрэл” медалийн эзэд боллоо. Тус сургуулийн баг тамирчид 2015 онд тус тэмцээнд оролцож шагналт 4 байр эзэлж байсан бөгөөд энэхүү амжилтаа ахиулж дүүргийн 25 жилийн ойдоо бэлэг барьлаа. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч цэрэг спортын өндөр амжилт хүсч баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook