Үзсэн: 696

“ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН ИХ НААДАМ”-ААС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Шинэ Зеландын Оакленд хотод зохион байгуулагдсан “World Masters Games 2017” буюу Дэлхийн мастеруудын их наадмаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн, Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин Ц.Баярдаваа Пара хөнгөн атлетикийн төрөлд оролцож бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс алтан медаль хүртжээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат түүнийг хүлээн авч уулзан дүүргийн 25 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа. Ц.Баярдаваа бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 8:55 метр шидэж алтан медалийн болзол хангасан байна. Түүнийг тэмцээнд явахад нь дүүргийн Засаг дарга дэмжлэг үзүүлж замын зардал болох 2.800.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн юм. Дэлхийн мастеруудын их наадам дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдсан уг наадамд Пара хөнгөн атлетикийн төрөл энэ жил анх удаа багтаж байгаагаараа онцлог юм. Энэ жилийн наадамд 105 орны 28 мянган тамирчин өрсөлдсөн байна.

 

Leave a Reply

  • Facebook