СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарыг зохион байгууллаа. Сургалтад Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга А.Дамцагдорж, нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо. Семинарын үеэр илтгэгчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хэрхэн хэрэглэх, шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийжээ. Сургалтад оролцогсод сонгууль зохион байгуулахтай холбоотой сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж болзошгүй асуудлаар хариулт авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна.

Leave a Reply

  • Facebook