ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2017 оны 05 дугаар сарын 1, 3, 4-ний өдрүүдэд хорооны хэсгийн ахлагчдын 3 өдрийн сургалтыг явуулж байна. Хэсгийн ахлагчдын сургалтыг 11,13,14 дүгээр хороог 13 дугаар хорооны иргэний танхимд, 15, 18 дугаар хороог  15 дугаар хорооны иргэний танхимд, 16, 17 дугаар хороог 17 дугаар хорооны иргэний танхимд тус тус бүсчлэн хийж байна.

Тус сургалт нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд хороодын хэсгийн ахлагчдыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлэхэд сургалтын гол зорилго оршиж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook