“ХОТЫН ГУДАМЖ-МИНИЙ НУТАГ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачилсан “Хотын гудамж-Миний нутаг” иргэдийн баярыг өнөөдөр Анкарагийн гудамжинд зохион байгууллаа.

1.1      1.2

Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ын багш, үе үеийн төгсөгчид оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон иргэд өргөнөөр оролцлоо.

1.3      1.4

Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү өдөрлөгт СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, бөмбөрийн үзүүлбэртэй ёслолын парадыг хийв.

Энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, СӨХ-г шалгаруулан өргөмжлөл, мөнгө шагналыг гардуулсан юм.

1.5      1.6

1.7      1.8

Leave a Reply

  • Facebook