НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ДУНД ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨРТӨӨЧИЛСӨН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Монгол Улсад Нийгмийн ажлын мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ой, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын өдрийг тохиолдуулан салбарын нийгмийн ажилтнуудын дунд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Нийгмийн ажилтнуудын дунд салбар бүрийн тэргүүний Нийгмийн ажилтнуудын ажлын байранд нь очиж, ажил байдалтай нь танилцах, туршлага солилцох өртөөчилсөн өдөрлөгийг зохион байгууллаа.

Хороодын нийгмийн ажилтнуудаас 5 дугаар хорооны Нийгмийн ажилтан Д.Баянжаргал, Сургуулийн нийгмийн ажилтнуудаас 72 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Б.Эмдором, Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудаас 12 дугаар хорооны “Шижиддүг” өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Жавзансүрэн, хорооны Хөдөлмөр халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдээс 16 дугаар хорооны Хөдөлмөр халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Бат-Очир нар салбарын нийгмийн ажилтнуудад ажлаа танилцууллаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook