НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

 

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Монгол Улсад нийгмийн ажлын мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ой, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан салбар салбарын нийгмийн ажилтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Зохион байгуулагдсан үйл ажиллагааг үнэлж дүгнэх хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон нийгмийн салбар хариуцсан хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан нийгмийн хамгааллын салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, амжилттай ажилласан зарим Нийгмийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook