“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨВ ОРОЛЦЪЁ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” төслийг дүүргийн 1 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг хэрэгжүүлж эхэллээ. Төсөл энэ 5 дугаар сарын 25-ныг хүртэл хэрэгжих юм. Өнөөдөр дүүргийн 23 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад “Замын хөдөлгөөнд зөв оролцъё” сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, “Мон сүү” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Сургалтыг 1 дүгээр хорооны ГХУСБ-ын гишүүд, Замын цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Сүхбат, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч н.Отгонтамир болон хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн баатар Шүгэлхүү нар оролцлоо. Арга хэмжээний үеэр хүүхдүүдэд зориулсан ном тарааж, замын хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

Leave a Reply

  • Facebook