ХОРООДОД АЖИЛЛАХ ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛҮҮД ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр тогтоолийн 3 дугаар хавсралтаар Хороодод ажиллах Хэв журмын урамшилтай эргүүлүүдийн ажиллах журмыг баталсан.

Журмын 1.5 дахь хэсэгт Урамшилт эргүүлээр ажиллах иргэнийг тухайн хорооны Засаг даргын саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын захирамжаар томилж, чөлөөлөх бөгөөд хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулж ажиллана гэсэн заалтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд туслах, хорооны Засаг даргыг нутаг дэвсгэрийн хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллээр хангах, хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах чиг үүрэг бүхий Хэв журмын урамшилтай эргүүлүүдтэй хорооны Засаг дарга, Засаг даргын Тамгын газар гурвалсан гэрээг 2017 оны 5 дугаар сарын 03-ний өдөр байгуулж ажиллалаа.

Уг арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Хууль эрх зүйн тасгийн дарга Э.Онон, 1-19 дүгээр хороодын Засаг дарга нар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат, Хороодод ажиллаж буй Хэв журмын урамшилтай эргүүлүүд оролцлоо.

Тус дүүргийн 1-19 дүгээр хороонд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх чиглэлийн 22, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлийн 3 нийт 25 Урамшилт эргүүлүүд ажиллаж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook