ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Дүүргийн 25 жилийн ойг угтаж хороодын Нийгмийн ажилтнуудаас 25 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Гүүд  нэйборс”  Олон Улсын байгууллагатай хамтран сургуулийн  өмнөх  боловсролын  байгууллагад  ажиллаж  байгаа  туслах багш  нарт  чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг  “Хүүхдийг  зодож  шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан  “Бага   насны  хүүхдийн онцлог, эрх хамгаалал”, “Бага  насны хүүхдийн хамгааллын  үйлчилгээ”,  “Хүүхдийг  эерэг аргаар хүмүүжүүлэх нь”  сэдвүүдээр явууллаа.

Сургалтад нийт 30 цэцэрлэгийн 57 туслах багш хамрагдсан ба сургалтыг МУБИС-ийн  багш доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, “Гүүд нэйборс” Олон Улсын байгууллагын сургагч багш З.Ундрах, Ц.Соёлмаа нар удирдан явууллаа.

Leave a Reply

  • Facebook