“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН”-Ы ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДЭД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс санаачлан аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эздэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Салбар зөвлөлийн дарга Ж.Лхагвасүрэн үг хэлсэн бөгөөд сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Улс төр менежментийн академи хамтран явууллаа.

Уг сургалт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах, ажлын байран дахь үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх эрсдлийг багасгахад ажил олгогч эздийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Leave a Reply

  • Facebook